1.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 11 сар 21, 2024
spot_img

Н.ЭНХБАЯР: Дэлхийн банкнаас мөнгийг нь өгөөд байхад Сангийн яам вакцин худалдан авах эх үүсвэрээ шийдээгүй байна

Манай улс вакцин татах зорилгоор гадаад улс орноос хэчнээн сая ам.долларын зээл, тусламж авсан болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-АХБ, НҮБ, Япон Улс гэх зэрэг бусад орнуудын өгсөн мөнгө нийлээд 500 гаруй сая ам.доллар болж байгаа. Гэтэл тэр мөнгийг яагаад зориулалтаар нь зарцуулахгүй байгааг Сангийн сайд олон нийтэд тайлбарлах ёстой-

-Вакцинжуулалтын хувьд нэг асуудал бий болоод байгаа. Өмнөх татан авалтууд хандив, тусламжийнх байсан. Одоо манай улс хандив, тусламжаар бус төсөв хөрөнгөөрөө вакцин татан авах гэтэл Сангийн яамнаас вакцин авах мөнгөө хаанаас гаргахаа мэдэхгүй байна гэх мэдээлэл өгч байна. Үүнд эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оруулж, вакцин худалдан авах мөнгөний эх үүсвэрийг шийдвэрлүүлэх гэнэ. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайдын захирамжаар вакцин худалдан авалтын ажлын хэсгийг томилсон. Энэ ажлын хэсгийн ахлагч нь тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Дэд дарга нь мөн тухайн үеийн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван байсан. Хэвлэлд Н.Энхтайван сайдын вакцин худалдан авахаар улс орнуудтай гэрээ хэлцэл хийж, захиалгаа өгч байна гэсэн ярилцлага гарсан байгаа. Гэтэл 2021 он гараад нэгдүгээр улиралд худалдан авсан вакцин орж ирээгүй. Үндсэндээ дандаа хандив, тусламжийн хүрээнд буюу “Ковакс” хөтөлбөрийн АстраЗенека, БНХАУ-ын Синофарм эмийн үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-V, АНУ-ын Файзер вакцин орж ирсэн.

Энэ сарын эхээр худалдан авсан, арилжааны вакцин оруулж ирсэн. Тэр бол БНХАУ-ын Вероселл вакцины 300 мянган тун. Ажлын хэсгийн дөрвөн сарын хугацаанд худалдан авсан вакцин бол ердөө л энэ юм. Дараагийнх нь хаачсан бэ гэтэл Сангийн сайд Б.Жавхлан “11 гэрээ хэлцэл дээр ажиллаж байна. 5.6 сая тун вакцины хэлцэл баталгаажсан” гэж хэлсэн. Мөнгө нь яасан бэ гэтэл шийдвэрлэгдээгүй гээд сууж байна.

Өмнө нь ажлын хэсэг вакцины татан авах санхүүгийн тухайд 2021 оны улсын төсөвт 40 гаруй тэрбум төгрөг байгаа гэж ярьж байсан. Тэрийг нь хараад үзтэл ажлын хэсгийн яриад байгаа 40 тэрбум төгрөг харамсалтай нь вакцин худалдан авах мөнгө биш юм байна. Улсын төсвийн төслийн дэлгэрэнгүй задаргаан дээр Сангийн сайдын төсвийн багц гээд байж байгаа. Бусад сайдад хуваарилагдах боломжгүй төсвийг Сангийн сайдад бүгдийг нь тусгадаг юм. Үүн дотор “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах төсөв гээд 43.7 тэрбум төгрөгийг энэ онд тусгасан байгаа. Энэ бол вакцин худалдан авах мөнгө бус арга хэмжээний төсөв юм. Үндсэндээ УОК, ХӨСҮТ, ОБЕГ-ын үйл ажиллагааны зардал гэсэн үг. Тэгэхээр вакцин худалдан авах мөнгө төсөвт огт тусгагдаагүй байна. Тийм ч учраас Сангийн яам вакцин худалдан авах мөнгөө яаж шийдвэрлэх вэ гээд сууж байна.

-Манай улс вакцин худалдан авах зорилгоор хэчнээн сая ам.долларын зээл тусламж аваад байна вэ?

Өчигдөр Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Михнев хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Тэрбээр “Дэлхийн банк Монгол Улсад 50.7 сая ам.долларын буцалтгүй тусламж өгсөн. Үүний зорилго нь Монгол Улс вакцин худалдан авалтынхаа үйл ажиллагааг хурдан, шуурхай явуулаасай гэсэн үүднээс өгсөн” гэж хэлсэн. АХБ, НҮБ, Япон Улс гэх зэрэг бусад орнуудын өгсөн мөнгө нийлээд 500 гаруй сая ам.доллар болж байгаа. Гэтэл тэр мөнгийг юунд зарцуулах гээд байгааг Сангийн сайд одоо болтол тайлбарлаагүй. Бүр ойлгомжгүй нь ийм юманд зориулаарай гээд мөнгө өгсөн байхад эх үүсвэрээ шийдээгүй байна гээд явж байгаа нь арай дэндүү том алдаа. Вакцинжуулалт тасарсан, давтан тунг нь түрүүлээд өөр хүмүүст тарьсан, хугацаандаа хийгдэх вакцин одоо болтол хийгдээгүй байгаа зэрэг асуудал байж боломгүй алдаа. Дэлхийн банкнаас өгсөн мөнгийг яагаад зориулалтаар нь ашиглахгүй байгаа талаар Сангийн сайд олон нийтэд маш тодорхой тайлбар өгөх ёстой.

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хэр байна вэ?

-Саяхан Үндэсний статистикийн хорооноос 2021 оны нийгэм, эдийн засгийн нэгдүгээр улирлын тоон мэдээллийг танилцуулсан. Нэгдүгээр улирлын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн мөн үетэй харьцуулбал нэлээд өссөн байна. Өнгөрсөн 2020 оны эхний улиралд коронавирусийн нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нэлээд буурсан байсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд өсөлттэй гарахад уул уурхайн салбарын өсөлт нөлөөлсөн байна. Уул уурхайн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс нэг их наяд гаруй төгрөгөөр буюу 50 гаруй хувиар өссөн. Яагаад гэхээр урд хөрш руу гаргасан нүүрсний экспорт тасалдаагүй, сайн байсан. Гаргасан нүүрсний хэмжээ нэгдүгээр улирлын байдлаар нийт 6.6 сая тонн, 316.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон. Ингээд гадаад худалдааны экспортын хувьд  хоёр тэрбум ам.долларын орлого олсон. Өнгөрсөн оны мөн үед гадаад худалдааны экспорт нэг тэрбум ам.доллар байсан юм. Ерөнхийдөө нэгдүгээр улиралд гарсан аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мөн төсвийн орлого давж биелсэн нь нүүрсний экспорттой холбоотой. Ингээд нийт дүнгээрээ бол гайгүй үзүүлэлттэй байгаа юм.

Гэвч нэгдүгээр сар гарснаас хойш коронавирусийн халдварын тархалт ихэсч, ялангуяа орон нутагт ихээр бүртгэгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор урд хөршийн хилийн боомт дээр хязгаарлалт тогтоосон. Замын-Үүд, Гашуунсухайт зэрэг манай улсын экспортын худалдааны гол боомтууд нэг хэсэг таг зогссон. Сүүлийн өдрүүдэд яриа хэлэлцээр хийсний үр дүнд өдөрт 20-30 автомашин гарч байгаа. Тэгэхээр хоёрдугаар улиралд гадаад худалдааны экспорт нэлээн тааруу гарах нь тодорхой болж байна.

Эрүүл мэндийн яамны тооцооллоор халдварын тархалтын оргил үе тавдугаар сарын сүүлч гэж ярьж байна. Халдварын тархалт болон нэмэгдэж байгаа байдлыг харвал оргил үе нь ирэх зургадугаар сар дамнахаар байгаа. Нэг үгээр, халдварын тархалтын оргил үед хүрэхэд бидний өмнө хоёр сар байна. Нэг өдөрт бүртгэгдэж байгаа 900-1000 гаруй тохиолдол дахиад өсөх магадлалтай. Яагаад гэвэл нэгдүгээрт, коронавирусийн эсрэг вакинжуулалт удаашралтай, давтан тун хийгдээгүй байна. Ойрын хугацаанд оруулж ирэх гэж байгаа вакцин бол эхний тунд хамрагдсан хүмүүсийн давтан тунг хийх хэмжээний л вакцин байгаа. Түүнээс биш дархлаажуулалтыг урагшлуулах хэмжээний вакцин алга. Тэгэхээр ойрын хоёр сард халдварын тархалт илүү өснө.

         Бусад улс орны жишгийг харвал нэг удаагийн оргил үеэр халдварын тархалт зогсоогүй. Вакцинжуулалтаа ойрын 2-3 сард амжилттай, сайн хийж чадахгүй бол халдварын хоёр дахь давлагааны тухай ярьж ч магадгүй. Тэгэхээр эдийн засгийн дүр төрх энэ оны хувьд тун таагүй болж байгаа юм. Өнгөрсөн 2020 оны хувьд цар тахал дөнгөж эхэлж байсан. Эхний удаа хөл хорио тогтооход томоохон аж ахуйн нэгжүүдийн зөвхөн борлуулалтын орлого нь л буурсан. Хилийн боомт бол хаагдаагүй байсан. Өнгөрсөн 2020 оны эдийн засгийн 5.6 хувийн үзүүлэлт гэдэг бол зөвхөн саармагжилт байсан. Компаниуд санхүүгийн хувьд доголдоогүй байсан. 2021 оны тухайд ялгаа нь юу байна вэ гэхээр удаа дараагийн хөл хорионы дараа жижиг дунд бизнес эрхлэгчид санхүүгийн эргэлтийн хөрөнгөгүй болсон байна. Засгийн газраас арга хэмжээ авч байгаа ч үр дүн нь хэзээ гарах вэ гэдэг нь тодорхойгүй байна.

 

Related Articles

Таны IP Хаяг: 3.147.51.75

163 СЭТГЭГДЭЛҮҮД

  1. I am glad for commenting to make you know of the outstanding discovery our daughter experienced using your site. She discovered a lot of details, most notably what it’s like to possess an incredible giving style to get other people with ease have an understanding of certain advanced things. You really did more than our own expectations. Many thanks for offering those necessary, healthy, informative and easy thoughts on your topic to Tanya.

  2. Thank you for the sensible critique. Me & my neighbor were just preparing to do a little research on this. We got a grab a book from our area library but I think I learned more clear from this post. I’m very glad to see such magnificent info being shared freely out there.

  3. Nice post. I be taught something tougher on completely different blogs everyday. It should at all times be stimulating to learn content material from different writers and apply just a little something from their store. I’d favor to make use of some with the content material on my blog whether or not you don’t mind. Natually I’ll provide you with a hyperlink on your net blog. Thanks for sharing.

  4. Sight Care is a visual wellness supplement that is currently available in the market. According to the Sight Care makers, it is efficient and effective in supporting your natural vision. The supplement is also said to have effects on different issues that affect the body like supporting the health of your brain, protecting the body from oxidative stress, and many more.

  5. Unlock the potential of your pineal gland with the potent Pineal XT Dietary supplements serve as a gateway to expanding one’s range of expression, and Pineal gland support supplements, in particular, can elevate mental and spiritual capabilities. Pineal XT vitamins offer a pathway to endless joy, prosperity, health, and love. These supplements are designed to bolster the pineal gland’s function, enhance overall body performance, and boost energy levels. It stands as a premier alternative for reducing the impact of fluoride, pollutants, and the natural aging process.

  6. I have been browsing online more than three hours today, yet I never found any interesting article like yours. It is pretty worth enough for me. In my view, if all webmasters and bloggers made good content as you did, the internet will be a lot more useful than ever before.

  7. Good day! This is kind of off topic but I need some advice from an established blog.
    Is it tough to set up your own blog? I’m not very techincal
    but I can figure things out pretty fast. I’m thinking about setting up my
    own but I’m not sure where to begin. Do you have any ideas or suggestions?
    Appreciate it

  8. Hey there I am so glad I found your webpage, I really found you by mistake, while I was researching on Bing for something else, Anyhow I am here now and would
    just like to say thanks a lot for a marvelous post and a all
    round entertaining blog (I also love the theme/design), I don’t
    have time to read through it all at the minute but I have book-marked it and also included your RSS feeds, so when I have
    time I will be back to read much more, Please
    do keep up the awesome work.

  9. Have yoou evedr consiodered agout addong a little
    bit more than just your articles? I mean, what yoou saay is fundamental and
    all. Howevver thgink about if you adred some greeat graphjics oor video clips tto gice your posts more,
    “pop”! Youur content is excellent but with piocs annd video clips, this site couod underniably
    bbe onne oof thee verry best iin iits niche. Greaat
    blog!

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Шинэ

spot_img