4.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 11 сар 21, 2024
spot_img

​МАН, МАХН хамтрахыг гишүүдийнх нь 90 хувь дэмжжээ

“МАН, МАХН: Нэг бодлого, нэгдмэл зорилт” хэлэлцүүлгээс үзвэл угшил гарвал, улс төрийн үзэл баримтлал нэгтэй хоёр нам нэгдэн нийлэх нь хэн бүхэнд нэн тодорхой болсон байна. Хоёр нам нэгдэн нийлэх талаарх гурав дахь удаагийн санал санаачилга ийнхүү  100 жилийн ойг тохиолдуулан ажил хэрэг болж байгаа юм. Улс төрийн энэ нүүдлийг зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль угтсан тохиролцоо гэж үзэх нь өрөөсгөл. Судалгаанд өндөр ач холбогдол өгдөг МАН-ын генсек Д.Амарбаясгалан зөвшилцлөөс гарах үр дүнг тооцсон, нийгмийн хүлээлтийг харгалзан авч үзсэн алхам гэдэг нь ч эргэлзээгүй. Улстөрд математик бодох дуртай Д.Амарбаясгалан тооцоо  судалгаагүй нүүдэл хийхгүй нь тодорхой. Жирийн гишүүд, анхан, дунд шатны байгууллагуудынхаа санал дээр тулгуурлана гэж анхнаасаа зарласан.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, үүх түүх, үзэл баримтлал нэгтэй хоёр намын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг намуудын масс болсон 250 мянга очрим гишүүн,  2500 гаруй анхан дунд шатны байгууллагууд нь 90-ээс дээш хувьтай дэмжиж байгаа санал асуулгын дүн Д.Амарбаясгалангийн ширээн дээр байгаа ажээ. Нийгмийн хүсэл хүлээлт ч  харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжиж  байгаа нь мэдээжийн хэрэг. Хоёр намын удирдах түвшний улстөрчдөөс зуун жилийн түүхэн ойгоо тохиолдуулан МАН, МАХН хамтран ажиллах, нэгдэн нийлэх үйл явцыг илэрхий эсэргүүцсэн байр суурь огт  гараагүй байна.

Байгалийн баялгийг тэгш шударга хүртээх, шударга ёсны хүсэмжлэлийн талаарх хоёр намын байр суурь ижилсэж адилссан нь МАХН-ын дарга Н.Энхбаярын урьд өмнөх гомдлыг тайлж байна гэж хэлж болно. МАН ба МАХН хүчээ нэгтгэж байхад хүчээ хуваасан АН-д хагарлаас нэгдэл рүү алхах сануулга өгч байгаа үйл явц болж байна. Улс  төрд төдийгүй нийгэмд, нэн ялангуяа дэлхий нийтийг цар тахал нөмөрсөн,  хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засаг хүнд сорилтыг даван туулах цаг үед эвдрэлцлээс эвлэрэл рүү, бутралаас нэгдэл рүү алхах дохио болж байгаа юм.

Related Articles

Таны IP Хаяг: 3.141.42.41

4 СЭТГЭГДЭЛҮҮД

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Шинэ

spot_img