4.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 11 сар 21, 2024
spot_img

​О.Дашпагма: Хөхүүл ээж аль ч вакциныг хийлгэх боломжтой

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дархлаажуулалтын үйл явц болон вакцинтай холбоотой мэдээлэл өглөө.

 -Одоогоор нийт хэдэн хүн вакцинд хамрагдаад байгаа вэ?

-Вакцинжуулах үйл ажиллагаа улсын хэмжээнд хэвийн үргэлжилж байна. Улсын хэмжээнд эхний тунд хамрагдсан 744 мянган иргэн байгаагийн 35 хувь нь буюу 262 мянган иргэн бүрэн тундаа хамрагдаад явж байна. Үүний зэрэгцээ нийслэл  хотод зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах, нэгдүгээр тунгаар дархлаажуулах ажил эрчимжээд явж байна. Нэгдүгээр тунд хамрагдаж байгаа иргэдийг харъяа өрх дүүргээс мэдээлэл өгнө. Үүний дагуу та ойролцоох цэг дээрээ очин эхний тундаа хамрагдах бүрэн боломжтой.

-Аймаг орон нутагт одоогоор эмч эмнэлгийн ажилтан хариу арга хэмжээний багийнхныг дархлаажуулж байгаа юу. Орон нутгийн иргэдийг хэзээ дархлаажуулж эхлэх вэ?

-Төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээний баг буюу эмч эмнэлгийн мэргэжилтнүүд болон цар тахалтай тэмцэн ажиллаж буй салбарын болоод салбарын бус ажилчдыг дархлаажуулж байгаа. Үүний зэрэгцээ үйл ажиллагааг нь тасралтгүй зохион байгуулах төр болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан албан хаагчдыг вакцинжуулах ажил хөдөө орон нутагт эхэлсэн. Эхний ээлжид бид Улаанбаатар хотын хүн амыг энэ тавдугаар сардаа багтаж нэг, хоёрдугаар тунд хамруулна. Үүний зэрэгцээ вакцины хангалттай холбоотойгоор Улаанбаатар хотоос гадна 21 аймгаа вакцинжуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийгээд явна. Мэдээж дараагийн төлөвлөлтөөр 21 аймагт 50-иас дээш насны хүн амыг вакцинжуулахад шаардлагатай вакциныг, вакцин ханган нийлүүлэгдсэн даруйд хүргүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

-Эхний тундаа хамрагдсан боловч уул уурхай болон хувийн ажлаар хөдөө орон нутагт очоод гацсан хүмүүс хоёр дахь тунгаа тэнд хийлгэх боломжтой болов уу?

-Үүн дээр 21 аймагтайгаа холбогдон тухайн орон нутагт байгаа хоёр дахь тунд хамрагдах буюу өөрөөр хэлбэл аль нэг газар нэгдүгээр тундаа хамрагдсан иргэдийн судалгааг авч, хоёр дахь тунгийн вакциныг бид орон нутаг руу хүргүүлж байна. Тэгэхээр тухайн байгаа орон нутагт хоёр дахь тундаа хамрагдах хүсэлтэй иргэд орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад хандан, улмаар эрүүл мэндийн байгууллага нь бидэнд захиалгаа өгч хоёр дахь тунгийн вакциныг ханган нийлүүлэх ажлыг хийж байна.

-Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болох уу?

-Болно. Аль ч вакцин хийлгэсний дараа хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлж болно. Тэгэхээр вакциндаа ч хамрагдан хүүхдээ ч хөхүүлэх боломжтой.

-Жирэмсэн байснаа мэдэлгүй вакцин хийлгэсэн иргэд байна. Энэ сөрөг нөлөөтэй болов уу. Хоёр дахь тундаа хамрагдах хэрэгтэй юу эсвэл үгүй юү?

-Дэлхий дахинд шинэ вакцин бүтээгдээд жил ч болоогүй учир үргэлжлүүлээд судалгаа хийж байна. Одоогоор Америк болон бусад улс орнуудад жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцинд хамруулах ажиллагааг зохион байгуулаад судалгаа хийж байна. Жишээлбэл, АстраЗенека, Фпайзер вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж, үр дүнг нь судлах ажлуудыг хийж байна. Тэгэхээр вакциныг жирэмсэн эмэгтэйд хийснээр урагт болоод жирэмсэн эмэгтэйд ямар нэгэн гаж урвал, нөлөө байхгүй учир жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулахыг зарим улс зөвлөж байгаа. Үүнтэй адил жирэмсэн эмэгтэй өөрөө хүсвэл вакцин хийлгэж болно. Мэдээж эсрэг заалт байна уу, үгүй юү гэдгийг эмч шийдэж байж эцэст нь вакцинд хамрагдах эсэхийг зөвлөх учиртай. Өөрөөр хэлбэл эмч тухайн эхийн эрүүл мэндийн байдал ямар байгааг үнэлж байж вакцин хийхийг эцсийн байдлаар зөвлөх болно.

 -Архаг суурь өвчтэй хүмүүс ямар байдлаар вакцинд хамрагдах боломжтой вэ?

-Энэгшил алдсан архаг суурь өвчтэй, архаг суурь өвчтэй хэдий ч тогтвортой байгаа эдгээр шалтгаант хүмүүс тухайн үед эрүүл мэндийн байдал вакцины эсрэг заалтад ороогүй байвал аль ч вакциныг хийлгэх бүрэн боломжтой. Тэгэхээр эмчтэйгээ, эрүүл мэндийн байгууллагатайгаа зөвлөлдөх буюу эрүүл мэндээ үнэлүүлж байж вакциндаа хамрагдах боломжтой.

Related Articles

Таны IP Хаяг: 3.141.7.165

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Шинэ

spot_img