4.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 11 сар 21, 2024
spot_img

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч, АН-д элслээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүний хувьд өнөөдөр 13:30 цагийн үед МАХН-наас гарснаа тухайгаа өөрийн цахим хуудсаараа олон нийтэд мэдээлээд байсан юм. Тэрээр “УИХ дахь МАН-ын 62 суудлыг 63 болго гэж намайг сонгоогүй. Ийм  учраас МАХН-аас гарч байна” гэжээ. Тэгвэл дөнгөж сая тэрээр АН-д элссэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН өнөөдөр бүл нэмж байна” гэж хэллээ.

Тэрбээр “Монголын ард түмний баялгийг хулгайлж буй хүмүүс эрх барьж байна. Монголын ард түмэн намайг хайрладаг. Сайн тэмцэгч гэдэг. Гэхдээ би одоо сайн ялагч байх ёстой. Үүний тулд МАН-аас бусад улс төрийн хүчнүүд нэгдэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ялчихсан юм шиг сэрүүн зүүдлээд байгаа эрх баригч нартаа хандаж хэлэхэд ард түмний сонголтыг хулгайлж авдаггүй юм” гэв.

Дахин сануулахад, МАН болон МАХН-ууд нэгдэн, ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцох шийдвэрийг хоёр намын удирдлагууд гаргасан юм.

Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өглөө. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ “Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсч байна. Аргагүйн эрхэнд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг цуслан идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй. УИХ-д би Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг өндөрт өргөнө. Эрдэнэтчүүд маань эрх баригчдын хулгайг зогсоогоорой гэж намайг УИХ-д сонгосон” гэлээ.

С.Ганбаатар 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элсжээ.

Related Articles

Таны IP Хаяг: 3.142.212.153

3 СЭТГЭГДЭЛҮҮД

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Шинэ

spot_img