1.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 11 сар 21, 2024
spot_img

“Ц.Анандбазарт хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх хэрэгтэй” гэв

“Me too” хөдөлгөөнөөс өнөөдөр /2021.05.10/ МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Энэ талаар дуучин М.Нарантуяа хэлэхдээ, “Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, ХҮЭК гэх мэт таван байгууллагад албан бичиг хүргүүлсэн. ХҮЭК-оос биднийг дэмжин ажиллахаа мэдэгдсэн. Харин УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос өнөөдөр хариу ирлээ. Үүнд маш тодорхойгүй тайлбарыг өглөө.

Тиймээс нийгэмд үйлдэгдээд байгаа бэлгийн дарамтын асуудлаар МАН-д өнөөдөр шаардлага хүргүүлж байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийн оролцсон телевизийн нэвтрүүлэг, цахим хуудсаараа дамжуулан охид, эмэгтэйчүүдийг басамжилж байна. Бүх баримт нь байгаа. Энэ бол ард түмнийг төлөөлж буй хүний ёс зүйд яавч нийцэхгүй. Тиймээс МАН Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх. Энэ хугацаанд хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй” гэв.

Related Articles

Таны IP Хаяг: 3.133.109.251

12 СЭТГЭГДЭЛҮҮД

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Шинэ

spot_img